Эр хүн хог асгадаггүй.

Luka Ganzorig
2 min readJul 10, 2019

--

Ёстой үнэн үг.

Эр хүн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хөдөө гадаа амралт зугаалга, найр наадмаар явахдаа байгалд ил задгай хог хаявал хамаг ёндоо нь хоосорч, дэмжсэн бөх шороодож, сойсон морь бүдэрч, харвасан сум нь тэнэдэг гэсэн. Бас хотын гудамжинд хог хаявал нүгэл хураадаг гэсэн. Харин хогийн саванд хаявал эхнэр аашлахгүй, гэр бүл эвтэй, үр хүүхэд сэргэлэн цовоо, найз нөхөд түшиг тулгууртай байдаг гэсэн. Үгүй гэвэл манай ааваас асуугаарай.

Эрээ цээргүйгээр хог хаяж байгаа хүнд “Болиоч! Болиоч! Болиоч!” гэж гурвантаа хэлвээс Жанрайсиг бурханы “Ум Мани Бадмэ Хум” тарнийг гурвантаа хэлсэнтэй адил буян хураадаг гэнэлээ. Итгэхгүй бол Гандангийн Чойжамц хамбаас асуугаарай. Тээр жил уулзахдаа хэлж өгсөн юм.

Аян замдаа түр зогсон цайлж амрахдаа, урьдаас бэлдсэн уут бээлийгээ бариад хааш хаашаагаа арван алхам газрын хогийг түүж аваад ойрхон хот тосгоны хогийн цэгт хаяваас хамаг үйлс тэгширч, юу санасан есөн хүсэл нь биелдэг гэнэлээ. Дээр нь нутгийн бөх үзүүр түрүүнд үлддэг гэсэн. Үнэмшихгүй бол Далай ламаас асуугаарай. Айргаа тааваараа уу гэчээд араас нь хэлэхээ мартчиж гээд мэйл бичиж байна лээ.

Дээрх гурван үйлийг хийвээс хавь ойрын хүмүүс “Манай хүн энэ жил шинэхэн дээл шигээ өнгөтэй өөдтэй байнадаа”, “Мань хүн ч дэнж хотойтол сайхан наадаж байнадаа” гэж шагшин магтдаг гэсэн.

Гарьд Магнай дээр “Ахаа миний бяр дуусчихлаа” гэдэгдээ? Тэр чинь нутгийн ах нь уусан ундааныхаа савыг ил задгай хаяснаас болсым байналээшт.

Хийморьтой, сүлдтэй, ёндоотой наадаарай та минь. Хөдөө гадаа явахдаа хурдаа хэтрүүлвээ. Хааяа санах юм байнашт та нарыгаа.

Хоггүй Монгол ялна! Хоггүй Монголоос хужаа айна!

Үргэлж таны Лука (2018.07.10/revised)

Sign up to discover human stories that deepen your understanding of the world.

Free

Distraction-free reading. No ads.

Organize your knowledge with lists and highlights.

Tell your story. Find your audience.

Membership

Read member-only stories

Support writers you read most

Earn money for your writing

Listen to audio narrations

Read offline with the Medium app

--

--

Luka Ganzorig
Luka Ganzorig

Written by Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾

No responses yet

Write a response