Tokyo Motor Show 2019
AI, 5G, Цахилгаан машин, Автомашины хувьсал
46 дахь Токиогийн машины үзэсгэлэнг үзээд ирлээ. Ямааны мах халуун дээрээ гэдэг, авсан зургуудаа үтэр түргэн оруулж уншигч тантай хуваалцая. Болгоон соёрхоно уу.

Suzuki
Хамгийн түрүүнд Suzuki-г зорив. Jimny, Hustler хоёрыг харах гэж шүү дээ. Манайд хэд ороод ирцэн байсан. УАЗ469-тэй төстэй Jimny энэ жил хит болж байгаа. Том болохоороо авна аа.







Honda
Мотоциклоор гараагаа эхэлж байсан Honda онгоц хийдэг болсон байна лээ.









Kawasaki
Kawasaki:Ninja ганган хэвээрээ байна лээ.


Yamaha
Мотоциклоос гадна унадаг дугуй, дрон, өөрөө явагч нь сонирхолтой санагдсан.





Renault


Nissan
Nissan-ы хувьд цахилгаан, 5G технологиор интернетэд байнгийн холбогдох ARIYA concept нь гол дүр байв.







Mitsubishi
Mitsubishi-гийн цахилгаан машины concept нэг л эв хавгүй.





BMW


MAZDA



Lexus
Япон брэндүүдээ чирж байгаа нь Lexus байв. Чамин, ганган, тансаг бас үнэтэй. Шинэ 570 харин байсангүй.







Mercedes Benz
Benz хамгийн их хүнтэй, хамгийн олон машинтай, нэрийн cafe-тай ер нь хамгийн лаг нь байна лээ. Харахаас унахын заяа байх бишдээээ.










Subaru
Миний хувьд хамгийн гоё хэсэг Subaru байлаа. Дээш доош, эргэж хөдөлдөг LED шалтай тайз нь янзын. Дээр нь 1.6L мотортой Levorg Prototype янз янзаар хөдөлнө.






Toyota
Тоёотагийн хувьд машин гэхээсээ ирээдүйн амьдралын хэв маягыг үзүүлэв. Жолоочгүй машин, цахилгаан машин, gym болон хувцас солиход гээд яаж ч ашиглаж болох “явдаг өрөө”, зочны өрөө шиг уур амьсгал бүрдүүлсэн микро автобус зэрэг.
Машин нь тээврийн хэрэгсэл байсан бол ирээдүйд дэд бүтэц болно гэж зөгнөжээ. Бүх машин дундын өмч болж нийтийн тээвэр шиг ажиллана. Жолоо хэрэггүй. Том, дунд, бага оврын машинаас сонголтоо хийж гар утсаараа дуудна. Үүнд 5G сүлжээ зайлшгүй хэрэгтэй.





Toyota Open Future булан










Daihatsu
Kei буюу 1000cc хүрэхгүй мотортой машинаар дагнадаг Япон брэнд.



Custom made, бусад

















C, D, E ангилал
Том оврын машинууд хүртэл байгальд ээлтэй болжээ.






Хүүхдийн тасаг


History Garage
Одайбагийн Venus Fort-ын хуучны машины үзэсгэлэнд дарсан зургуудаараа энэ бичвэрээ өндөрлөе. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.







