Улаанбаатар яагаад хөгждөггүй вэ?

Үе үеийн хотын дарга нар газар луйварддаг болохоор.

Luka Ganzorig
2 min readApr 15, 2022

Яаж луйварддаг вэ?

Дэд бүтэцтэй ойр, үнэ хүрэх газрыг өөрийн танил тал эсвэл намын санхүүжүүлэгчиддээ далдуур, үнэгүй өгөх замаар.

Газар ямар үнэтэй вэ?

Жишээ 1: Соёмбо Тауэрын газар. (Драмын театрын ард)
Үнэлгээ: 8,450,328$
Хэмжээ: 2000m2
2009 онд хувьчлагдсан.

Жишээ 2: Твин Тауэрын газар (Сөүлийн гудамж, Залуу техникчдийн ордны ард)
Үнэлгээ: 4,349,502$
Хэмжээ: 1709m2
2012 онд хувьчлагдсан.

Залуу техникчдийн ордны газраас хумсалсан Твин Тауэр

0.4га хүрэхгүй дээрх 2 газрыг зах зээлийн үнэлгээгээр зарсан бол 13 орчим сая $ олох байв (5 сургууль барих мөнгө). Дээрх бол ердөө хоёрхон жишээ.
Зайсан, Яармаг, Туул гол орчим болон бусад бүх “но-той” хувьчлагдсан газруудыг дуудлага худалдаагаар зарсан бол багаар бодож 8 их наяд, ихдээ 27 их наяд ₮ хотын төсөвт орохоор байж (2015 оны тооцоо).

Гэр хорооллыг дэд бүтцэд холбож, хангалттай тооны сургууль цэцэрлэг, дүүрэг бүрт нэгдсэн эмнэлэг, бүр цаашлаад метро барьсан ч хариулт ирнэ.

Цаашид яах вэ?

Шийдэл маш энгийн. Ердөө хоёрхон арга хэмжээ авахад хангалттай.
1. Газрын бүртгэлийг ил тод болгох.
2. Газрыг зөвхөн дуудлага худалдаагаар зарах.

Уг нь хотын дарга усан оргилуур бус иймэрхүү шийдэл ярьж, хэрэгжүүлмээр. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид шаарддаг баймаар. 45-уулаа суучаад усан оргилуурын талаар ганц үг ган хийхгүй дүмбийгээд сууж байдаг АРЧААГҮЙ БАЙНА!

Хотын газар бол бидний өмч. Үүнийг хамгаалж, зөв зохицуулалт хий гэж та нарыг сонгосон болохоос нүдэн балай чихэн дүлий царайлаад, байгаа модыг тайр гэж сонгоогүй. Гай л байна!
Сонгуулиар дүнгээ тавих аа мэднэ ээ!

Үргэлж таны Лука
2020.4.10

#Уншууштай
Зургийг
Тооцооны эх сурвалж

--

--

Luka Ganzorig

Architect, Urban planner (Phd) Instagram:lukaganzorig 🇲🇳🇯🇵🇨🇳🇭🇰🇲🇴🇰🇷🇻🇳🇰🇭🇹🇭🇸🇬🇲🇲🇺🇸🇧🇧🇬🇹🇭🇳🇮🇹🇹🇷🇲🇾